“Цайны зам” өв соёлын 2-р наадмын хүрээнд “Угсаатны цай чанах” арга хэмжээ зохиогдлоо
Дэлхий улс орны цайны соёл 3000-аас дээш жилийн түүхтэй хэмээн судлаачид үздэг. Улс гүрэн бүр өөр өөрийн гэсэн цайны соёл тойн дээр, цайгаараа дамжуулан ахуй, түүх соёлоо сурталчилсаар ирсэн байдаг. Тэгвэл нүүдэлчин Монголчуудын хувьд мөн л газар нутаг, угсаатны зүй тогтлоосоо хамааран цайны соёл нь харилцан адилгүй өвөрмөц ёс жаягтай байдаг байна. Ялангуяа олон угсаатны өлгий Ховд аймгийн тухайд Цайны соёл илүү өргөн хүрээг хамран тархсан гэж хэлж болно. Ховд аймгийн 17 суманд аж төрөн амьдарч байгаа Урианхай, Дөрвөд, Захчин, Мянгад, Өөлд, Торгууд, Халх, Казах, Тува зэрэг яс тангуудын цайны соёл дахин давтагдашгүй амтаараа ялгардаг байна.
“Цайны зам” өв соёлын 2-р наадмын хүрээнд зохион байгуулагдсан “ Угсаатны цай чанах” арга хэмжээнд сум бүр өөрийн цайны соёлоо сурталчлан оролцсоноос гадна цай чанах ёс, цай бааварлах, хандлах, амтлах, аягалах гээд нарийн дараалалтайгаар зочид гийчдэд үзүүлж сонирхуулсан байна. Муухан хоолноос сайн цай дээр гэдэг. Мартагдаж буй соёлын нэгээхэн хэсэг болсон угсаатны цай чанах арга хэмжээг сэргээн сурталчилж, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаад талархаж байгаагаа оролцогчид хэлж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)