Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 40 хувьтай явагдаж байна
Баруун бүс нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулан орон нутагтаа экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймаг үйлдвэр технологийн парк барих саналаа МУЗГ-т хүргүүлсэн байдаг. Томоохон бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй явуулахын тулд бэлтгэл ажлаа сайтар хангах хэрэгтэй учир эхний ээлжинд Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлээд байгаа. 2020 онд ашиглалтад орох тус бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай УИХ-ын гишүүн С. Бямбацогт, ЗДТГ-ын дарга Д. Энхболд, ГХБХБГ-ын дарга Б. Баярсүх, МУын гавьяат барилгачин Р. Цэдэнбал нар очиж танилцлаа.
Таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 40 хувьтай явагдаж байна. Технологид суурилсан үйлдвэрлэл явагдах учир мэргэжлийн инженерүүдийн нарийн тооцоолол, зураг төсөл дээр үндэслэгдэн хийгдэж ажил их байгаа учир цаг хугацаа шаардагдаж байгааг гүйцэтгэгч компаний зүгээс мэдэгдлээ.
Хоногт 1500 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай, цэвэрлэх байгууламж баригдсанаар арьс шир, мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүний, ноос ноолуур угаах дагалдах үйлдвэрүүд баригдаж ашиглалтад орно гэж тооцоолоод байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)