Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Хорт зуршил-эрүүл бие” сэдэвт аянд нэгдлээ

  Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэлгээ хандлагад эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар аливаа төрлийн сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн “Өнгө нэмцгээе-2020” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөт ажлын хүрээнд ЦЕГ-ын тээврийн цагдаагийн албанаас “Хорт зуршил-эрүүл бие” сэдэвт арга хэмжээг улс даяар зохион байгуулж байна. Төлөвлөгөөт ажлын хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамт олон, нийт бие бүрэлдэхүүний өглөөний сонсгол, мэдээллийн үеэр халуун хэмжиж, ариутгал халдваргүйтгэл хийн амны хаалт тарааснаас гадна дархлаа дэмжих витамин, халуун аарц чацарганаар үйлчилжээ. Мөн ахмад эмч доктор профессор Ц.Даржаа эмчийг урьж, Архи, тамхины хэрэглээ, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавруудын талаар лекц мэдээлэл сонсгосон байна.



“Өнгө нэмцгээе-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй “Хорт зуршил-эрүүл бие” аян 2 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамт олон бусад байгууллага хамт олон, алба хаагчдаа уриалан автомашингүй ажилдаа ирэх санаачлагыг ч мөн хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)

Сэтгэгдэл бичих