“Ил уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг хамтран зохион байгууллаа

Баруун бүсийн төв - Онцгой байдлын газрын даргын тушаалын дагуу “Ил уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургууль 2026 оны 4-р сарын 18, 19-ний өдрүүдэд Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайд зохион байгуулагдлаа.
Дадлага сургуулилтыг Ховд аймгийн Онцгой байдлыг газрын Эрэн хайх, аврах бүлэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уухайн аврах 09 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн зохион байгуулж, “МоЭнКо” ХХК-ийн 20 ажилтан, “Алтайн зам” ХХК-ийн 9 ажилтан, “Зүүн хөшөөт-Тефис майнинг” ХХК-ийн 8 ажилтан оролцов.




  Дадлага сургуулийн хүрээнд эрэн хайх, аврах анги болон Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулсан юм. Мөн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, аврагч, аврагч-тэсэлгээчин, аврагч-химичин нарын мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагаа, авхаалж самбаа, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх нь сургалтын гол зорилго байв.
Үүнээс гадна уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеийн алба хаагчдын ур чадвар, шинээр хангалтаар олгосон хувцас хэрэглэл, холбоо зохион байгуулалт, албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, үнэлгээ хийсэн юм.


  Энэ нь гамшгийн үед хурдан шуурхай, уялдаа холбоотой, мэргэжлийн түвшинд хамтран ажиллах чадавхыг бэхжүүлж, уул уурхайн бүсийн аюулгүй ажиллагаа, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой дадлага сургалт болсныг оролцогчид онцолж байлаа. Дадлага сургууль нь Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүний Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлж гамшигтай тэмцэх, Бүлгийн адрга-аврах ажиллагааны зааварлагч, аврагч, аврагч тэсэлгээчин, аврагч химичин нарын мэргэжлийн ур чадвар, харилцан аижллагаа, авхаалж самбаа, бие бялдар, сэтгэл зүйг дээшлүүлэх, алба хаагчид уснаас эрэн хайх, аврах ажиллагаа зохилн байгуулах үед ажиллах мэргэжлийн ур чадвар, шинээр хангалтаар тавигдсан хувцас хэрэглэл, холбоо зохион байгуулалтыг шалгах, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.


  Баруун бүсийн төв - Онцгой байдлын газрын даргын 2026.04.03-ны өдрийн А/21 тоот тушаалын дагуу “Ил уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургууль 2026.04.18-19-ний хооронд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.




  Тус дадлага, сургалтад МоЭнКо ХХК-ийн 20 ажилтан, Алтайн зам ХК-ийн 9 ажилтан, Зүүн хөшөөт-Тефис майнинг ХХК-ийн 8 ажилтан хамрагдаж, Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уухайн аврах 09 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн зохион байгууллаа.
Эх сурвалж: МоЭнКо ХХК-ийн олон нийттэй харилцах алба.




Сэтгэгдэл ( 0)