Ховд аймгийн Боловсролын газар түр орлон гэх нэршлээс салж, албан ёсны даргатай болох нээ.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинэ Засаг багаа бүрдүүлж Б.Цэрэндавааг боловсролын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсноос хойш бүтэн 1 жил болж байна.
Шүүхийн маргаанаас болж Боловсролын газрын даргын сонгон шалгаруулалт хойшлогдсоор өнөөг хүрсэн. Тэгвэл 2025.12.24-ний өдөр Боловсролын яамны төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн Боловсролын газрын даргын сонгон шалгаруулалтыг явуулах тов гарчээ.
Сонгон шалгаруулалтад:
1. Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндаваа
2. Ховд аймгийн Боловсролын газрын бодлогын хэлтсийн дарга Ц.Алтантунгалаг
3. Ховд аймгийн Боловсролын газрын Сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Батсайхан
4. Говь-Алтай аймгийн харьяат н.Майнбаяр гэсэн 4 хүн өрсөлдөнө гэх бор шувуу нисэж байна.
Тун удахгүй Ховд аймгийн Боловсролын газар түр орлон гэх нэршлээс салж, салбар хариуцсан албан ёсны даргатай болох нээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)