5,8 магнитутын газар хөдлөлт болов

2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Улаанбаатарын цагаар 11 цаг 03 минутанд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км-ийн зайд  /өргөрөг, уртраг 46.06N 94.07 E/ 5,8 магнитудтай газар хөдлөлт боллоо. Ховд аймгийн газар хөдлөлтийн станцаас энэхүү мэдээллийг нарийвчлан бодолт хийсний дараа байршил нь өөрчлөгдөж болно гэсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн жилийн хавар 03 дугаар сарын 26-ны өдөр 5 орчим баллын хүчтэй газар хөдлөлт мөн болж байсан юм. 
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)