Худалдаа эрхлэгчид санаачлагын аянд нэгдлээ

  Сэрэмжид хором үгүй аяны хүрээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Баруун бүс төв зах, Бугаан гол, Хан-Орд, Ургамал захын худалдаа эрхлэгч, үйлчлүүлэгчдэд Коронавируст /Covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, шаардлага тавьж ажиллалаа.



Бугаан гол, Хан-Орд захуудын худалдаа эрхлэгчид нь маск зүүх, гар угааж халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын хувцас хэрэгслийг өмсөх зэрэг эрүүл ахуйн дэглэмийг баримтлан ажиллаж байна. Бидний аянд нэгдэж, хором бүр сэрэмжилж, идэвх санаачлагатай байхаа илэрхийлсэн худалдаа эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Covid-19 халдварын дэгдэлт нэмэгдсээр байгаа энэ үед худалдаа үйлчилгээний газрууд онцгой анхаарч, сэрэмжтэй байх ёстой. Сошиалд идэвхитэй байгаа та бүхэн ч бас бидний аянд нэгдэж, цахимаар зохион байгуулж буй ажлуудад идэвхтэй оролцож, бие биенээ сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)