Үсчин гоо сайханчдын спорт өдөрлөг боллоо


  Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ажлын хүрээнд олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн байдаг.  Дээрх ажлын хүрээнд  Хөгжил политехник коллежийн мэргэжлийн зөвлөлөөс Ховд аймгийн үсчин гоо сайханчдын холбоотой хамтран спорт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Спорт өдөрлөгт Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайханчид оролцож  авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.





Спорт өдөрлөгт 7 багийн 60 гаруй тамирчид оролцож аваргуудаа шалгаруулсан байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр: Гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Симба салоны хамт олон, Дэд байрыг Сувд салоны хамт олон, 3-р байрыг Талст салоны хамт олон тус тус эзэлсэн бол, Сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Таван-Эрдэнэ салоны хамт олон, Усан болор салоны хамт олон, 3-р байрыг Симба салоны хамт олон тус тус эзэлжээ.



Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)