Сар шинийн босгон дээр отгон гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ

  Улиран одож буй хулгана жил Ховдчуудын тухайд амжилт бүтээл дүүрэн жил боллоо. Олон угсаатны өлгий нутгийн хөдөлмөрч, дайчин хүн зоноос төр түмэндээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн шинэхэн гавьяатууд төрөн гарсан баяртай үйл явдал тохиосон билээ.
Монгол улсын төрийн тэргүүнээсээ гавьяатын цол тэмдгээ гардан авсан отгон гавьяатуудаа орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.



Дээрх арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б. Дүгэржав, ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т. Дэлгэрсайхан, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн нар оролцож Хөгжмийн зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н. Цолмон, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан, Монгол улсын эрүүлийн хамгаалахын гавьяат ажилтан Б. Жамсран, Ховд аймгийн Авто тээврийн газрын даргаар олон жил ажилласан, Монгол улсын гавьяат тээвэрчин Ш. Ганболд, Ховд аймгийн Засаг дарга асан, Ховд аймгийн Аудитын газрын ахлах аудитор, Монгол улсын гавьяат эдийн засагч Л. Галбадрах тэргүүтэй отгон гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)