5000 ширхэг хурдавчилсан оношлуурыг татан авч байна

  “Шинжилгээний явуулын цэг”-ийг халдварын тохиолдол илэрсэн байршил бүхий газруудад шилжүүлэн байршуулж иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Анхны тохиолдол бүртгэгдсэн буюу 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 04 дүгээр сарын 03-ны 16:00 цаг хүртэл мэргэжлийн байгууллагууд нийт 2746 иргэнээс хурдавчилсан оншлуураар шинжилгээ авч ажиллажээ. Шинжилгээ авах ажлыг өглөө 10:00 цагаас орой 19:00 хүртэл авах ба хурдавчилсан оношлуурын нөөц багассан, 5000 ширхэг оношлуурыг татан авах ажлыг зохион байгуулж байна.

  Жаргалан баг-Ягаан 80 айлын орон сууцны үүдэнд байрлаж байсан "Шинжилгээний явуулын түр цэг"-ийг өнөөдөр /2021.04.03/ нийтийн эзэмшлийн талбай /ХАС банкны өмнөх талбай/-д шилжүүлсэн. Мөн Шинэ 60 айлын орон сууц, Прогресс сургуулийн орон сууц, Цэргийн хотхоны ойролцоо “Шинжилгээний явуулын түр цэг”-ийг шинээр нэмж байршууллаа.

Аль болох олон иргэдийг шинжилгээнд хамруулахыг зорьж байна. Ингэснээр халдварын тархалтыг богино хугацаанд барьж “НОГООН БҮС”-рүү шилжих болно. Асуудал амаргүй байгаа ч авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байна. Гагцхүү иргэн таны дэм, дэглэм чухал байгааг хичээнгүйлэн хүсье.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
 




Сэтгэгдэл ( 0)