1-5 дугаар ангийн хичээлийн танхимаар зохион байгуулахаар болов

  Өнөөдөр /2021.09.27/ аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар "Шуурхай штаб"-ын хурлаар ярилцаж, танилцуулсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж гишүүдийн саналыг үндэслэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

 
Тухайлбал: 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 27-ны өдөр хүртэлх хугацаанд Коронавиусний халдвар, өвчлөлийн тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс -Ирэх 7 хоногийн Даваа гараг /10.04/-аас эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулахаар боллоо.
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, ЭМЯ, БШУЯ-аас гаргасан журмыг мөрдөн хичээллүүлэхээр болов. -СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг түр хойшлууллаа.
 
-"Нэг цэгийн үйлчилгээн"-нд томилогдон ажилласан зарим эмч, ажилчдын цалин, илүү цагийн хөлс зэргийг олгох, 2021 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг журмын дагуу зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)