Коронавируст халдвар авсан 157 хүн эдгэрч, шинээр 57 тохиолдол батлагджээ

  2021 оны 10 дугаар сарын 10-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 248 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 56 эерэг, 6 сорьцод PCR шинжилгээ хийхэд 1 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 57-оор нэмэгдэж нийт 16682 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 1, Булган сумаас 8, Дарви сумаас 6, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 4, Манхан сумаас 1, Мөст сумаас 4, Мянгад сумаас 2, Үенч сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 27 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.11/ байдлаар нийт 379 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 159 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 32 нь “Ач заяа” эмнэлэгт, 188 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 63 нь 0-18 насны хүүхэд, 33 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 2, хүнд-21, хүндэвтэр-175, хөнгөн 181 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 584, сумдад 632 нийт /1221/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 157 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 15293 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)