Коронавируст халдвар авсан 74 хүн эдгэрч, халдварын тохиолдол 34-өөр нэмэгджээ

  2021 оны 11 дүгээр сарын 07-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 58 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 23 эерэг, 99 сорьцод PCR шинжилгээ хийхэд 11 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 34-өөр нэмэгдэж нийт 18889 боллоо.
Тодруулбал: Булган сумаас 8, Буянт сумаас 1, Дөргөн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 22 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.08/ байдлаар нийт 197 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 99 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 98 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 35 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-5, хүндэвтэр-99, хөнгөн 93 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 188, сумдад 270 нийт /458/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 74 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18556 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)