Баяр, амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 60 хувиар буурчээ

  Баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн чиглэлийг нэмэгдүүлж, олон нийтийн газар, гудамж талбайд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж, эдгээр өдрүүдэд цагдаагийн 148 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Аймгийн хэмжээнд 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн 31 гомдол мэдээлэл хүлээн авчээ. Хүлээн авсан гомдол мэдээллээс 4 гэмт хэргийн шинжтэй, 27 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60.0 хувиар буурсан гэлээ.
Бүртгэгдсэн зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг төрлөөр авч үзвэл:
- Согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил 4
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1 зөрчил
- Эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4
- Цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн 1
- Бусад 5 зөрчил байна.
Түүнчлэн баяр, амралтын өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж гудамж талбай олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй 3 иргэнийг ар гэр, асран хамгаалахад нь хүлээлгэн өгч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийн зөрчлийг таслан зогсоож, тэдний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалан ажилласан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)