"Зөвийг зөвлөе-Зөрчлийг засуулъя” 4Z арга хэмжээг Буянт суманд зохион байгууллаа

  “Зөвийг зөвлөе-Зөрчлийг засуулъя” 4Z арга хэмжээний хүрээнд энэ сарын сарын 11-ний өдөр Буянт сумын иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд Хүнсний чанар стандарт, ургамал хамгаалал хорио цээр, мал үржил, эрүүл ахуй халдвар хамгаалал, эмчилгээний чанар, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, газар зохион байгуулалт, байгаль орчны хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулж 60 гаруй иргэд, аж ахуй нэгжийн төлөөллийг хамруулан холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчиллаа.





Мөн тус сумын ундны усны худгуудаас шинжилгээний дээж авч, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, хүнсний дэлгүүр, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зөрчил дутагдлыг шийдвэрлэх, таслан зогсоох, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөн туслдах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.



Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)