Баяр наадмын эргэн тойронд

  Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100,101 жил, Ховд аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадам 2022.07.10-11-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд ТШАЖ Ж. Чулууны нэрэмжит “Алтан гадас” одонт хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ардын авьяастан, ХГБХГ-ын дугуйлангийн сурагчид олон үндэстэн угсаатны өв соёлыг илтгэн харуулсан урлагийн тоглолтоор наадамчин олондоо бэлэг барилаа. Наадмын нээлт нь “Олон үндэстэн угсаатны өв соёл” дэд хөтөлбөрийн хүрээнд морин хуур, хөөмий, бие билгээ, уртын дууг зааж сургах ажлыг хэрэгжүүлсэн 10 гаруй сургагч багшийн 1000 гаруй суралцагчдыг хамруулсан нь онцлог бөгөөд өргөн цар хүрээтэй байлаа.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд:
- 80 орчим морин хуурч оролцсон бөгөөд хамгийн ахмад хуурч 45 настай, хамгийн балчир хуурч 10 настай байлаа. Морин хуурчид наадмын нээлтээр алдарт “Тунгалаг буянт”-ийг эгшиглүүлэв.

Олон угсаатны өв соёлын салшгүй нэг хэсэг нь бий бийлгээ байдаг. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд 300 гаруй бий бийлээч оролцлоо. Бий биелээчдийн хамгийн ахмад нь 80 гаруй настай, хамгийн балчир нь 4 настай бийлгээч байсан юм.

Ховд аймгийн Цэцэг сумыг уран нугараачдын өлгий хэмээн нэрийддэг. Тухайн сумаас үүсэлтэйгээр түгэн дэлгэрсэн “Уран нугаралт”-ын үзүүлбэрт 50 орчим нугараач хүүхэд оролцсоноос хамгийн бага нь 4 настай нугараач байлаа.

 Газар газрын уртын дуу нь шуранхай, үг аялгуу өрнөл, төгсгөлөөрөө өөр өөрийн онцлогийг агуулдаг. Тэгвэл Ховд аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд 108-нь уртын дууч Өөлд ардын уртын дуу “Өндөр алтайн нутаг” уртын дуугаар ая дууны мэндийн цэнхэр хадгаа наадамчин олондоо өргөлөө. Уртын дуучдын хамгийн ахмад нь 83 настай бол хамгийн балчир нь 6 настай уртын дууч байв.

Хоёр жил өнжсөн болоод ч тэр үү чансаа өндөр улсын цолтой бөхчүүд нутгийнхаа баяр наадамд зодоглосонгүй. Энэ нь нэг талаар шинээр төрөн гарч буй залуу бөхчүүдэд боломж олгосон олзуурхууштай үйл явдал боллоо.
Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100,101 жил, Ховд аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадамд Ховд бөхийн дэвжээ Аймгийн арслан Ц. Энэбиш, Г. Цэдэнбал, М. Эрдэнэжаргал нараар манлайлуулсан 128 бөх хүч бяраа сорин өрсөлдлөө. Энэ жилийн наадамд аймгийн заан 6, аймгийн харцага 3, аймгийн начин 15 барилдсан байна.
Уран мэхээ уралдуулан наадамчин олноо суудлаас нь өндөлзүүлсэн хүчит бөхийн барилдаан тун өрсөлдөөнтэй өрнөж Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Г.Дармаажанцан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Манхан сумын харьяат аймгийн начин Б. Даваадалай үзүүрлэж аймгийн заан цолтон боллоо.
Энэ жил аймгийн начин цолтон шинээр төрсөн нь Чандмань сумын харьяат Ховд дэвжээний бөх сумын заан У. Батцоож байлаа. Мөн Булган сумын харьяат аймгийн харцага Б. Анхжаргал чимэг нэмлээ.

Урианхай сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:
Ховд аймгийн Дуут сумын уугуул Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Алтайн Шонхор, Мөнх Таван Эрдэнэ ХХК, Апарт Рөүд ХХК-ийн харваач Ганболдын Ганзориг 26 оноогоор тэргүүн байр.

Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Ховд аймгийн Мянгад сумын харьяат Алтайн Шонхор баг, Мөнх Таван Эрдэнэ ХХК , Аймгийн мэргэн харваач, спортын дэд мастер Дамиранжавын Алтангэрэл 24 оноогоор дэд байр.
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Хаан харваа сурын холбоо, Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Бүтээмж тауэр ХХК-ийн харваач Бямбадоржийн Түвшинзориг 23 оноогоор гуравдугаар байр.
- Ховд аймгийн Булган сумын уугуул Жаргалант сумын харьяат Алтайн Шонхор баг, Ховд аймгийн Цагдаагийн газрын харваач Алтангэрэлийн Нямдэлгэр оноогоор 23 оноогоор 4 дүгээр байр.
- Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Цаст Уул багийн харваач спортын дэд мастер Дүгэржавын Барзул 23 оноогоор 5 дугаар байр тус тус эзэлжээ.

Үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:
Ховд аймгийн Дуут сумын уугуул, Дуут сумын харьяат Алтайн Шонхор баг, Ховд ЦТС ХХК-ийн харваач, Монгол Улсын спортын мастер Мөнгөнболдын Галбадрах 36 оноогоор тэргүүн байр.
-  Ховд аймгийн Дуут сумын уугуул, Жаргалант сумын харьяат Алтайн Шонхор баг, Таван Эрдэнэ ХХК, Апарт Рөүд ХХК-ийн харваач Ганболдын Ганзориг 32 оноогоор дэд байр
-  Ховд аймгийн Дуут сумын харьяат Бүргэдтэй хайрхан харваачдын холбоо, Бүтээмж Бауэр ХХК, Ар Хужирт нөхөрлөлийн харваач, Аймгийн гарамгай харваач Төрбатын Хаянхярваа 32 оноогоор 3 дугаар байр.

Ховд аймгийн Дуут сумын уугуул, Жаргалант сумын харьяат Алтайн Шонхор багийн харваач Мөнгөнхуягийн Бумбаяр 32 оноогоор 4 дүгээр байр. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Хаан харваа сурын холбооны харваач, Аймгийн гоц харваач Бүрэн-Өлзийн Хүдэрхуяг 30 оноогоор 5 дугаар байр.
Урианхай сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд:
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, Жаргалант сумын харьяат Шинэч Мэргэд баг, Монгол Сарабан сургалтын төвийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Доржсүрэнгийн Энхжин 30 оноогоор тэргүүн байр
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Хаан сурын холбоо, Оргил хүүхдийн цэцэрлэг, Алтан Марцат Өргөө ХХК, Эрдэнийн Шим ХХК-ийн харваач Гал-Одын Үүлэнсолонго 30 оноогоор дэд байр.
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Жаргалант сумын харьяат Таван Богд Интернэшнл, НБЦЭКҮ ХХК, Шинэч Мэргэд багийн харваач Лхаабавын Байгалмаа 26 оноогоор 3 дугаар байр
- Ховд аймгийн Мөст сумын уугуул Жаргалант сумын харьяат Алтайн Шонхор баг, Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн харваач Эрхэмбаярын Мөнхзул 26 оноогоор 4 дүгээр байр.
- Ховд аймгийн Манхан сумын уугуул, Жаргалант сумын харьяат Цаст-Алтай цогцолбор сургууль, Шинэч мэргэд багийн харваач, Аймгийн гарамгай харваач Батхүүгийн Цэцэгмаа 23 оноогоор 5 дугаар байр тус тус эзэллээ.
 
 Баяр наадамд Монгол улсын Хүндэт харваач 2, аймгийн Гоц мэргэн 15, аймгийн Хошой мэргэн 5 оролцсоноороо өндөр чансаатай харваа наадам боллоо.

ШАГАЙН ХАРВАА: Нийт 7 багийн 50 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд Цуваа харваанд
Тэргүүн байрт: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, МоЭнКо ХХК, "Хос Алтай" багийн харваач, аймгийн гоц мэргэн Ганбатын Хадбаатар
Дэд байр: Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газар Дотоодын цэргийн 828-р тусгай салбар, "Шонхрууд" багийн харваач, аймгийн хошой мэргэн Лхагвын Дугар
Гутгаар байр: 
- Ховд аймгийн Манхан сумын харьяат, МоЭнКо ХХК "Хос Алтай" багийн харваач, аймгийн гоц мэргэн Ганбаатарын Тэмүүлэн
  Дөрөвдүгээр байр: 
- Ховд аймгийн Дуут сумын харьяат, Ховд дулааны станцын "Оч" багийн харваач, аймгийн гоц мэргэн Баасанжавын Мөнгөншагай
Тавдугаар байр:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Вестерн Холдинг ХХК, "Алтан соёмбо" багийн харваач, аймгийн гоц мэргэн Лхагвадоржийн Хаш-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
  Харин Үндэсний шагай харваагаар:
-Аймгийн гоц мэргэн цолыг Ховд аймгийн Мөст сумын харьяат, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар, "Хос Алтай" багийн харваач Цэмбэлцогтын Алтаншагай
- Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Паламын Ган-Эрдэнэ - Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Батсүхийн Очиртогтох
- Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Базардарамын Галбаяр
 - Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Энхтөрийн Мөнх-Эрдэнэ
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Гантулгын Гончигсумлаа нар хангаж, энгэрийн тэмдэг цолны үнэмлэхийг гардлаа.
  Аймгийн хошой мэргэн цолыг:
- Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газар Дотоодын цэргийн 828-р тусгай салбар "Шонхрууд" багийн харваач Лхагвын Дугар
- Булган аймгийн Халиун сумын харьяат, Зэвсэгт хүчний 123-р анги "Алтан соёмбо" багийн харваач Сүхбаатарын Ганбаатар
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын "Шонхрууд" багийн харваач Самбуугийн Гансүх
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, "Бошигтын мэргэд" багийн харваач Цэдэнбалын Ганцоож
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар "Хос Алтай" багийн харваач Төмөрбаатарын Билгүүн нар болзол хангалаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)