Хүүхдийн клиникийн амбултороор өдөрт 80-140 орчим хүүхэд үзүүлж байна

  БОЭТ-ийн дэргэдэх Хүүхдийн клиникийн амбултороор сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт 80-100 гаруй хүүхэд үзүүлсэн мэдээ байна.
Эмнэлэгт хандсан хүүхдүүдийн дийлэнх нь уушгины завсар эдийг үрэвсүүлдэг шуухинаатай амьсгал үүсэгдэг RS вирус болон амьсгалын дээд замын Ринавирусийн халдвар, нүд нуухтаж, нулимс гоожих, нүдний салстыг гэмтээх шинж тэмдгээр илэрдэг Адинавирусууд давамгайлж байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Харин улирлын томуу нийт өвчлөлийн 20-30 хувийг эзэлж байна.

БОЭТ-ийн дэргэдэх Хүүхдийн клиник ачаалал ихтэй байгаа ч ор, эм тарианы хүрэлцээ хангамж сайн байна.
Өнөөдрийн байдлаар /2022.10.17/ 50 ортой хүүхдийн эмнэлэгт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.Хэвтэн эмчлүүлэгчдийн тухайд 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл зонхилж байна гэлээ.
Томуугийн улирал эхэлсэн учир хүүхдүүд сургууль цэцэрлэгээсээ халдвар авч байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл вирусийн өвчлөл хөнгөн үедээ эдгэрэх боломжтой.
Мөн онцын шаардлагагүй бол бага насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж анхан шатны урьдчилан сэргийлэлтийг цаг тухай бүрт хэрэгжүүлэн ажиллах нь чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)