“Хариуцлагатай сонгогч” 2-р ээлжийн сургалт болж байна

  Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс “Хариуцлагатай сонгогч” сургалтыг улсын хэмжээнд үе шатайгаар зохион байгуулж байна.
Дээрх сургалтын 2-р ээлжийн сургалт энэ өдөр /2022.10.24/ ЗДТГ-ын иргэний танхимд боллоо. Сургалтанд Жаргалант сумын ерөнхий боловсролын 8 сургууль болон МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хөгжил Политехник коллежийн оюутан, сурагчдын төлөөлөл оролцож байна.





 Хариуцлагатай сонгогч болоход шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох, чадавхжуулахад зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалтаас хүлээгдэж байгаа үр дүн нь сонгох, сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болно гэж үзэж байна.





Сургалтанд хамрагдсан оюутан сурагчид сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах, хариуцлагатайгаар саналаа өгч сонгогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, сонгуулийн үед болон сонгуулийн дараа хариуцлагатай сонгогч болоход шаардлагатай мэдээллийг сургалтаас олж авах боломж бүрдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)