ТӨРИЙН СОЁРХОЛТ Н. НАЦАГНЯМ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр Ховд аймагт хоёр зорилгоор ирсэн гэлээ. Эхний зорилго нь үндэсний инновацийг хөгжүүлэх, эдийн засгийн шинэ тогтолцооны талаар өөрийн санал бодлоо хуваалцах, дараагийн зорилго нь зурагаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах аяныг өрнүүлэхээр ирсэн байна.
Өнөөдрийн лекценд 350 орчим төрийн албан хаагчид хамрагдлаа. Энэхүү лекцийг Ховд аймгийн баруун 3-н суманд мөн өрнүүлэх юм байна.

Нийгмийн хандлагыг өөрчлөхгүй бол улс хөгжихгүй гэдгийг тэрээр хэллээ. ОУ-ын жишээнд тулгуурлаж Монголын өнөөгийн чиг хандлагын талаар сонирхолтой лекц өрнүүлсэн юм. Н.Нацагням нь Ховд аймгийн Булган сумын уугуул юм байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг



Мэдээ таалагдсан:



Сэтгэгдэл ( 0)

Сэтгэгдэл бичих