Аймгийн засаг даргын А/483 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хэсэг зарим бүтээн байгуулалтын ажлуудад хяналт шалгалт хийж байна

  Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хяналтыг сайжруулах ажлын хэсэг байгуулах тухай Аймгийн засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/ 483 тоот захирамжийн биелэлтийг хангуулах ажил хийгдэж байна. Дээрх ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант суманд баригдаж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явц байдалд мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгч, алдаа дутагдлыг арилгуулах ажлын хэсэг томилогдон ажиллаа. Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт “Гэрэлт хотхон” гэж нэрийдсэн 30 айлын зориулалттай тус бүр 5 бүтээн байгуулалт хийгджээ. Эдгээр бүтээн байгуулалтын зарим орон сууц нь ашиглалтанд орчихсон байгаа бол заримыг нь 2019 онд ашиглалтанд оруулахаар барилгын өрлөг угсралтын ажил явагдаж байна. Ажлын хэсгийнхэн эдгээр бүтээн байгуулалттай танилцах явцад Эрдэнийн шим ХХК-ний барьж байгаа 30 айлын орон сууцны барилга өрлөгийн ажил алдаатай хийгдсэн учир мэргэжлийн байгууллагын зөвлөснөөр 3 давхарын өрлөгийг дахин нурааж, стандартын дагуу барьж гүйцэтгэх ажил хийгдэж байна.





Тус компаний ажлыг гүйцэтгэж байгаа өрлөгийн баргад 0,8-01 см-ийн зайтай шавардлага хийх стандарттай өрлөгийг 4 см-ийн зайтай өрсөн, хагарсан тоосгоор шаварлдлага өрлөгөө хийсэн зэрэг нь барилгын ажлыг шаардлага хангахгүй хэмээн дүгнэгдэхэд хүржээ. ГХБХБ-ын газраас өгсөн үүрэг чиглэл, хяналт шаардлагыг цаг алдахгүйгээр дагаж, алдаа дутагдлаа газар дээр нь засан ажиллаж байгаагаа тухайн компаний зүгээс мэдэгдлээ. Түүнчлэн “Гэрэлт хотхоны” орон сууцны барилгуудыг барьж гүйцэтгэсэн Ховд Юхо ХХК, Ламз ХХК, Бүтээмж таур ХХК, Цац гурван хайрхан ХХК, Дино тос ХХК, Планбинг бэволопмент ХХК зэрэг хэд хэдэн компаниудад ГХБХБГ-ын даргын тушаалаар гаднах орчны тохижилтын ажлыг бүрэн хийж ажилуулах ажлын хэсэг томилон ажлуулж байна.

Ажлын хэсгийнхний ажилласан дараагийн барилга бол Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар барилгын ажил гүйцэтгэгч байгаа Гранпасикал компаний 5 давхар карказн 15 айлын орон сууцны барилгын гүйцэтгэлийн явц байдалтай ГХБХБГ-ын дарга Б. Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Тухайн барилгын ажлыг эхлүүлэхэд зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй , барилгын дүрэм журам зөрчсөн зэрэг нь тухайн компаний явуулж байгаа барилга угсралтын ажлыг зөрчил арилгах хүртэлх хугацаанд зогсоох хангалттай үндэслэлтэй хэмээн мэргэжлийн байгууллагаас дүгнэж байна. Тиймээс аймгийн ГХБХБГ-аас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан албан тоот хүргүүлээд байна.



Барилга байгууламж барих нь дан ганц гүйцэтгэгч компаниас шалтгаалдаггүй гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байна. Сендвечний үйлдвэр, тоосгоны үйлдвэр, цонхны үйлдвэр гээд барилгын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгж, компаний үйлдвэрлэн нийлүүлж байгаа бүтээгдэхүүн чанартай хийгдсэнээр барилга угсралтын ажил чанартай явагдах үндэслэл болдгийг энэ үеэр хэлж байлаа. Нөгөө талаар барилгын туслах ажилтан бэлтгэн гаргаж байгаа коллежийн багш нарын ур чадвар сайн байж чадварлаг мэргэжилтэн бэлтгэх асуудал ч хөндөгдөж байна, мөн тендер шалгаруулалтыг танил тал харж явуулах биш чанартай гүйцэтгэл хийдэг компанийг шударгаар сонгон шалгаруулснаар цаашид гарах сөрөг үр дагаврыг арилгах боломжтойг ч онцолж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ



Мэдээ таалагдсан:



Сэтгэгдэл ( 0)

Сэтгэгдэл бичих