БНХАУ-ын Цонж аймгийн зочид төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна

  Уулзалтад БНХАУ-ын Цонж аймгийг төлөөлж Цонж Хуй аймгийн өөртөө засах орны Ардын засгийн газрын гадаад харилцааны газрын нарийн бичгийн дарга Шү Хуй Лин, Ховд аймаг дахь Хятадын талын аж ахуй нэгжүүд хариуцсан захирал Цао Юү Чи, Цонж Хуй аймгийн Чита сумын байнгийн хорооны орлогч дарга Цао Чи ху, Цонж аймгийн Муруй сумын засаг захиргааны орлогч дарга Рө Хай, Цонж аймгийн олон нийтийн аюулгүй байдлын орлогч дарга Кадер Кулбан, Цонж аймгийн Ховд аймаг дахь хятадын талын аж ахуй нэгжүүд хариуцсан захирал Цао Юү Чи, Тефис майнинг ХХК-ийн уурхайн дарга н. Нэмэхбат нар уулзалтанд оролцлоо.



Ховд аймаг нь БНХАУ-ын Цонж аймагтай 2005 оноос хойш гадаад харилцааны чиглэлээр хамтран ажилласаар ирсэн байдаг. Цонж аймаг нь аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Тэнгэр уулын энгэр бэлд байдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн 73 мянга 900 метр квадрат нутаг дэвсгэртэй аймаг юм. Тус аймагт Хятад, Хун хуй, Монгол, Казах, Уйгур зэрэг 42 үндэстэн 5 сум, 3 хотод хуваагдан аж төрдөг бөгөөд нийт хүн ам 1,6 саяд хүрсэн томоохон хотуудын нэг гэдгийг Цонж аймгийн танилцуулгад дурдлаа. БНХАУ-ын Цонж аймаг үйлдвэр аж ахуйн талаасаа бусад хотуудаас давуу хөгжилтэй дээр Хөвөн, архи нэрдэг усан үзэм, томатны улаан лооль зэргийг голчлон тариалдаг бол эрдэнэ шиш, үр тариаг мөн зохих хэмжээгээр тариалдаг байна. Харин хөдөө аж ахуйн хувьд эрчимжсэн мал аж ахуйг голчлон хөгжүүлдэг гэдгээ цохон тэмдэглэлээ. Цаашид БНХАУ-ын Цонж аймаг Монгол улсын Ховд аймаг нийгэм эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг Цонж аймгийн төлөөллүүд онцлоод тэр дундаа Ховд аймгийн Булган, Цэцэг сумдтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 





Ховд аймгийн зүгээс хоёр аймгийн найрсаг хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа уламжлаад цаашид хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт анхааран хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд уул уурхай, нүүрсний экспорт, хил гаалийн асуудлыг сайтар ярилцаж хамтран шийдвэр гаргаж санамж бичиг үзэглэх шаардлагатай хэмээх байр сууринаас хандлаа. БНХАУ-ын Цонж аймгийн төлөөллүүд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ховд аймагт ажиллах юм байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)