Нэг тонн Хөшөөтийн нүүрсийг 70 мянган төгрөгөөр айл өрхүүдэд олгож байна
Ард иргэд байгалийн баялгаасаа хүртэх эрхтэй. Тиймээс Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа Мо-Эн-Ко ХХК-ийн Хөшөөтийн уурхайтай жил бүрийн өвөл Ховд аймаг нь гэрээлэн ажиллаж Жаргалант сумын айл өрхөд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлж хэвшжээ. 2017 онд 1000 тонн, 2018 онд 500 тонн нүүрсийг тонн тутмыг нь 50-70 мянган төгрөгөөр айл өрхөд нийлүүлж, 2000 тонн нүүрсийг зах зээлийн ханшнаас 70 мянган төгрөгөөр татуу үнээр зах дээр борлуулж иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж ирсэн байдаг. Тэгвэл энэ жил 5000 тонн Хөшөөтийн нүүрс, 2000 тонн Хотгорын нүүрсийг Жаргалант сумын 12 багт хуваан олгохоор болжээ.
Эхний ээлжинд Хөшөөөтийн 5000 тонн нүүрсийг баг бүрт 500 тонноор хуваан олгож, багаас өрх бүрт 1 тонн нүүрсийг 70 мянган төгрөгөөр худалдах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Жаргалант сумын Буянт багийн айл өрхүүд энэ өдөр хөнгөлөлттэй нүүрсээ хүлээн авлаа. Ховд аймгийн Жаргалант сумын тухайд 5500 орчим гэр хорооллын өрх байдаг байна. Эдгээр өрх зах дээр тонн тутамдаа 140 мянгаар худалдаалагдаж байгаа Хөшөөтийн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр авснаар нийт 350 сая төгрөгийг хэмнэж байгаа юм. Буянт багийн айл өрхүүд хөнгөлөлттэй нүүрсээ авч байгаатай зэрэгцэн тус багийн зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж гэртээ байдаг өрх толгойлсон иргэд, асаргаанд байгаа хүмүүст үнэ төлбөргүй нүүрс олгох ажлыг Буянт багаас сонгогдсон Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч Т. Мягмарсүрэн санаачлан зохион байгуулан ажиллаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)