Ховд хотын түүхт 335 жил, Геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд болно

  Ховд аймгийн ГХБХБГ, Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ –аас Ховд хотын түүхт 335 жил, Геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан хийж хэрэгжүүлэх ажлын талаарх санал солилцох хурлыг зохион байгууллаа. Хуралд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ болон Ховд аймгийн ГХБХБГ-ын удирдах ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүд болох 20 гаруй хүн оролцлоо.





Хурлаар талууд хамтран гаргасан ажлын төлөвлөгөө болох 17 асуудлыг хэлэлцэж харилцан санал солилцсон юм. Хурлын үеэр талуудын хамтран гаргасан ажлын төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох мэргэжилтнүүд санал дэвшүүллээ. Үүнд Ховд хотыг хөгжлийн төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх, иргэд олон нийтийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг асуудлыг голлон хэлэлцсэн юм. Мөн талуудаас гарсан санал санаачилгыг ажлын төлөвлөгөөнд тусган 2020 ондоо багтаан хэрэгжүүлэн ажиллах юм байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)