Жаргалант сумын онцгой комисс хуралдлаа

  Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн онцгой комиссоос тусгай баг бүрдүүлэн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй захуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тав хоногийн нугацаатай явуулсан талаар мэдээлэл хийлээ. Улсын байцаагчдын хэлж байгаагаар Их буян, Эвийн хүч зах, худалдааны төвүүд нь дунджаас доош эрсдэлтэй, Хан орд, Бугаан гол, Баруун бүсийн төв зах, Ургамал, Тамир, Ялалт, Цагаан морь захууд 1-5 үзүүлэлтээр дүгнэхэд их эрсдэлтэй буюу галын улсын байцаагчийн дүгнэлтээр өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэсэн байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Жаргалант сумын онцгой комиссоос дээрх захуудыг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь хаахаар шийдвэрлэсэн байна.




Бэлтгэсэн: Б. Сувдаа




Сэтгэгдэл ( 1)
deegii

2020 оны 02 сарын 11-нд

3 han honog ymar ner bhuu dee ydaj 14 honog haaj baij deerdene shuu dee baruul helee horio tseer togtoogood haamaar bna dugree dargaa