Дээрмийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлжээ
2020 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт иргэн Н дээрэмдүүлж, зодуулсан гэх дуудлага мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газрын 7043102 дугаарын утсанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн мөрөөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллан 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дээрмийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг эх сурвалж мэдээллээ. Хэргийг Ховд аймгийн Жаргалант сумын харьяат 20 настай Б, 16 настай С нар үйлдсэн нь тогтоогдоод байна. Тухайн өдөр хохирогч Н нь цагаан сарын золголт хийн, архи согтууруулах ундаа уусан үедээ гудамжаар явж байсан Б, С нарыг дуудан маргаан үүсгэснээр хэрэг үйлдэгдсэн байна. Б, С нар нь тухайн иргэнээс хөөрөг, гар утасны цэнэглэгч, 120 мянган төгрөгийг нь дээрэмдэж зугтжээ. Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2020 он гарснаар бүртгэгдээд байгаа дээрмийн хэргийн хоёр дахь тохиолдол гэдгийг Эрүүгийн цагдаагийн тасгаас мэдээлж байна.
Эх сурвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг
Эх сурвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг
Сэтгэгдэл ( 0)