Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди постуудад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажиллтай танилцлаа
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох Улсын онцгой комиссын 5-р тогтоолын дагуу Ховд аймгийн онцгой комисс хуралдан аймаг сум руу орох гарах хөдөлгөөнийг 2020 оны 3-р сарын 16-ний өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргасан. Шийдвэрийн хэрэгжилтийг биелүүлж Ховд аймгийн хэмжээнд 24 цэгт Ховд аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн анги байгууллагын 154 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди тус пост цэгүүд дээр ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг гүйцэтгэж байхадучирч буй хүндрэл бэрхшээл болон тулгамдаж буй асуудлыг сонсож ажиллаа.
Шийдвэр гарсан өдрөөс эхлэн 2020.03.12-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналтын пост цэгүүдээр 461 тээврийн хэрэгсэл 1181 хүн нэвтэрсэн байна. ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай уулзаж, үүрэг гүйцэтгэх явцад учраад байгаа хүндрэл бэрхшээлийг аймгийн онцгой комиссын гишүүдэд уламжлах, шийдвэрлүүлэх тал дээр анхааран ажиллахаа мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)