“Халамжийн сангийн Е-care” сургалт зохион байгуулагдлаа

  Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 08 сарын 24 өдрийн А/71 тушаалын дагуу нийгмийн “Халамжийн сангийн E-Care” нэгдсэн системийн цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, дэд дарга, захиргаа хэлтсийн дарга, хяналтын мэргэжилтнүүд, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга мэргэжилтнүүд, сумдын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан 40 орчим мэргэжилтнүүд хамрагдаж байна. Тус сургалтыг зохион байгуулснаар иргэдэд халамжийн үйлчилгээг ямар нэг чирэгдэл, хүнд сурталгүйгээр хурдан шуурхай хүргэх боломж бүрдэнэ гэдгийг албаны зүгээс онцолсон юм.





Энэ удаагийн сургалт Халамжийн сангийн E-Care тэнхимийн сургалт, Хувь хүний тэр дундаа иргэдтэй шууд харилцдаг төрийн албан хаагчийн харилцаа хандлагын тухай лекц, нийгмийн халамжийн мэдээлэл, хүүхдийн мөнгө, цалинтай ээж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд явагдаж байгаа юм. Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэдийн мэдээллийг тухайн иргэнээс хамааралгүй нийгмийн халамжийн үйлчилгээ арга хэмжээнд шууд хамруулах, техник технологийн нэвтрүүлэх зэрэг олон талт ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлсээр байна. Үүний үр дүнд иргэд төрийн үйлчилгээг авахад амар хялбар болж, аль нэг мэргэжилтэнд хандаж цаг алдах зэрэг асуудлууд бүрэн шийдэгдэх юм.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 1)

2020 оны 09 сарын 01-нд

Мундаг хамт олонд ажлын амжилт