Гүйцэтгэлийн шалгалтаар зөрчлөө арилгаагүй газруудад хариуцлага тооцож ажиллана
Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарлаад 5 дахь хоног үргэлжилж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2020.11.12-ны өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжин Ковид-19 цар тахлын халдвартай тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн 24 цагаар ажиллаж, 7 ажлын хэсгийн 28 албан хаагч зах худалдааны төв, хүнсний дэлгүүр, бар, караоке, хүнс хоол үйлдвэрлэл, банк санхүү, эрүүл мэнд, эм ханган нийлүүлэх байгууллага, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 350 ААН, иргэнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагаа түр зогсоох, цагийн хязгаарлалтыг мөрдөх мэдэгдэл, Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зөвлөмж хүргэж, зөвлөгөө мэдээллээр хангаж, зөвлөн тусалж ажиллалаа.
Газрын дарга 2020.11.16-ны өдөр шуурхай хурал хийж, цагийн байдалтай холбоотой улсын байцаагчидтай санал солилцон, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн ярилцлаа. Газрын дарга улсын байцаагчдад хандан: Бид өнгөрсөн өдрүүдэд зөвлөх, сэрэмжлүүлэх, анхааруулах хэлбэрээр ажилласан. Харин маргаашнаас зөвлөмж, мэдэгдлийн дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, зөрчлөө арилгаагүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, амны хаалтгүй, цагийн хязгаарлалт, үйл ажиллагаа түр зогсоох захирамжийг биелүүлээгүй ААН, иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авч, зөрчлийг түргэн шуурхай арилгуулж, ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.
Мөн аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэр, тогтоолыг танилцууллаа. Ард иргэдийг амны хаалтаа зүүж, ААН-үүдийг захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ

Сэтгэгдэл ( 0)