Олон улсын сувилагчдын баярын өдөр”-ийг угтан халдварын голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудаа шагнаж урамшуулав.

  Ховд аймагт “Ковид-19”-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдварыг илрүүлэх, халдвартай иргэдийг эмчилж эдгэрүүлэх, тархалтыг хумих, таслан зогсоох чиглэлээр аймгийн Онцгой комиссоос цаг тухай бүрд нь шийдвэр гарган ажиллаж ирлээ. Чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын олон зуун алба хаагчид уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэсэн. Тэдний нэг хэсэг БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Жил бүрийн 05 дугаар сарын 12-ны өдөр тохиодог “Олон улсын сувилагчдын баярын өдөр”-ийг угтан өнөөдөр /2021.05.10/ халдварын голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудаа хүлээн авч уулзан “ТАЛАРХАЛ” илэрхийлж нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулав.



Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл БОЭТ-ийн Эмнэлзүйн лабораторийн тасгийн Нян судлал, вируслогийн салбар лабораторийн хамт олон 16000 гаруй сорьцод PCR шинжилгээ хийж халдварыг оношилжээ. Мөн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т эмч, сувилагч, үйлчлэгч гээд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлзүйн нийт 9 баг ажиллаж халдвар авсан иргэдийг эмчилж, эдгэрүүллээ. Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын хүнд цаг үед мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан энэ цагийн энгүй үйлстэн, “ЦАГААН НӨМРӨГТ БААТАР”-ууд та бүхнээрээ бид бахархаж байна.



Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)