Э.Даваажамц: Монголынхоо мянга мянган үрсийн төлөө хоолой зангируулан өөрийн зүгээс хандив гардуулахаа илэрхийллээ

  Цар тахал ямар хэмжээнд очсоныг Монголчууд маань бүгд мэдэж байгаа. Иймд Хүүхдийн эмнэлэгт амьсгалын аппарат авч өгөхөөр шийдсэн. Нийгмийнхээ сайн сайхны төлөө миний хийж чадах зүйл бол энэ юм. Дорнод аймагт гүйлтээ дуусгаад ирэхдээ өөрийн биеэр Хүүхдийн эмнэлгийн хамт олонд өөрийн сэтгэлийн бэлгээ гардуулна. Бидний ирээдүй болсон Хүүхэд багачууд маань эрүүл энх байж, мянга мянган зүрх цохилж байгаасай гэж хүсэж бодож байна хэмээн хоолой зангируулан сэтгэлийн үгээ хэлсэн нь нийт Монголчуудыг огшоож чадлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)