Яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 60-70 хүн үйлчлүүлж байна
Коронавирусын тархалт сүүлийн өдрүүдэд 60-100-ын хооронд бүртгэгдэж эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа энэ үед иргэд олон нийтийг аль болох хөл хөдөлгөөн ихтэй олон хөлийн газраар үйлчлүүлэхгүй байх зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Энэ ч утгаараа эмнэлэг өөрөө эрсдэл өндөртэй газар болоод байгаа юм. Гэвч хүний эрүүл мэнд амь настай холбоотой дуудлага мэдээллийг хүлээх авахаас өөр аргагүй учир Ховд аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг өндөр ачаалалтайгаар ажиллаж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
Яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 50-60 хүн үйлчлүүлж байна.
Дуудлага өгсөн иргэдийн ихэнх нь Коронавирусын халдвар хамгаалалтай холбоотойгоор сэтгэл санаа нь хямарсан, даралт ихэссэн гэсэн шалтгаанаар ханджээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд сэтгэл санаагаа тайван байлгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж чадвал эрсдэлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой. Мөн вакциндаа зайлшгүй хамрагдаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг тус тасгийн эрхлэгч эмч уриалж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)