Коронавируст халдвар авсан 92 хүн эдгэрч, халдварын тохиолдол 50-аар нэмэгдлээ

  2021 оны 10 дугаар сарын 24-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 163 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 33 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 17 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 50-аар нэмэгдэж нийт 18089 боллоо.
Тодруулбал: Булган сумаас 2, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 4, Манхан сумаас 2, Үенч сумаас 1, Чандмань сумаас 1, Ховд сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ.
Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.25/ байдлаар нийт 320 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 143 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 177 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.Үүнээс 29 нь 0-18 насны хүүхэд, 27 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-17, хүндэвтэр-104, хөнгөн 198 хүн байна. “Ач заяа” Тэгвэл Жаргалант суманд 436, сумдад 421 нийт /857/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 92 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17125 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)