Коронавируст халдвар авсан 83 хүн эдгэрч, халдварын тохиолдол 48-аар нэмэгджээ

  2021 оны 11 дүгээр сарын 11-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 184 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 39 эерэг, 91 сорьцод PCR шинжилгээ хийхэд 9 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 48-аар нэмэгдэж нийт 19081 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 2, Булган сумаас 2, Буянт сумаас 1, Дарви сумаас 4, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 2, Мөнххайрхан сумаас 1, Мөст сумаас 1, Мянгад сумаас 2, Үенч сумаас 1, Чандмань сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 23 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.12/ байдлаар нийт 142 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 72 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 70 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 34 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-10, хүндэвтэр-81, хөнгөн 51 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 200, сумдад 282 нийт /482/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 83 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18743 нь эдгэрсэн байна.
Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 434 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 10 нь 2 дахь тунг тариулсан байна.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56156 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52650 хүн буюу 82,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 419 хүн хамрагдаж нийт 8898 болов.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)