Аймгийн онцгой комиссын хурал хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ
Өнөөдөр /2022.02.09/ аймгийн Онцгой комиссын ээлжит хурал хуралдлаа. Хурлаар орон нутагт үүсээд байгаа цаг үеийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа. УЦУОША-аас ирүүлсэн мэдээллээр сүүлийн 10 хоногийн хугацаанд хүйтний эрч эрс чангарахыг анхааруулсантай холбогдуулж, аж ахуй нэгж байгууллагууд, айл өрхийн халаалт дулааныг доголдуулахгүй ажиллах үүргийг Ховд Дулааны станц, Дулааны Бадамлах дөл станцын удирдлагуудад хүргүүллээ.
Дулааны Бадамлах дөл станцын тухайд 30 хоногийн нүүрсний нөөцтэй, дулаан халаалт хэвийн, жолооч тээвэрчдийн өр төлбөрийг барагдуулсан талаар мэдээлэл хүргэсэн бол Ховд Дулааны станцын зүгээс 18 хоногийн нүүрсний нөөцтэй, 2 зуухаар галлагаа хийж ажиллаж байна. Харин зуухны нөөц хүчин чадлыг нэмэгдүүлж 3 зуухыг зэрэг ажиллагаанд оруулбал утаа шүүх уутад шүүлтүүрийн хүчин чадал хүрэхгүй тул стандартандаа баригдаж ажиллах шаардлагатай байна гэлээ.
Түүнчлэн Ховд дулааны станцын утаа тортогны асуудалтай холбогдуулж иргэдээс гомдол мэдээлэл мэргэжлийн байгууллагуудад удаа дараа ирж байгаатай холбогдуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газраас гомдол мэдээллийн дагуу уутат шүүлтүүр тавьсан гүйцэтгэгч компанид хэрэг үүсгэн шалгахаар болж байгаагаа мэдэгдсэн бол аймгийн МХГ-аас ажлын хэсэг гаргаж, тус станцын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүгнэлт гарган ажиллахаар боллоо.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)