“Галдан Бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлт боллоо
Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд гаргахаас ч өмнө марк гаргаж байсан нь монгол маркийн үнэ цэн, зузаан түүхийн нэгэн гэрч болдог. Манай улсын анхны маркийг 1924 онд хэвлэн гаргасан бол өдгөө хамгийн отгон буюу 1097 дахь маркийг “Галдан бошигт хаан” сэдвийн хүрээнд бүтээж, өнөөдрөөс гүйлгээнд гаргаад байна.
Шинээр хэвлэгдсэн, Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд орж буй “Галдан бошигт хаан” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа. “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Улаанбаатар хот дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Загдсамбар, Их Монголын хутагт хувилгаад сангийн тэргүүн Р.Бямбаа тэргүүтэй албаны хүмүүс шинэ маркийн эх зургийн бүтээлгийг авч, хөшиг нээх ёслолоор тус үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Марканд Галдан бошигт хаан, Ану хатан, харлаг сүлд барьсан Данжила жанжин нар их цэргээ манлайлж яваа байдалтай түүхэн цаг хугацааг илэрхийлсэн бөгөөд цаст Цамбагарав хайрхан, цагаан шонхор шувуу, хааны хүрээ, бошигтын бух, “Сэтгэлдээ багтааж чадвал их, бага үгүй” гэсэн алдарт үгийг тод бичгээр дүрслэн, ийнхүү бүтээжээ.
Энэхүү маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан бөгөөд өдгөө 20 мянга орчим ширхэгээр хэвлэж, дэлхийн 190 гаруй улсад Ойрадын Галдан бошигт хааны алдар гавьяаг сурталчлан таниулах нэгэн бэлэг тэмдэг болгож байгаагаараа онцлогтой.
Дээрх үйл ажиллагааны үеэр “Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн марк үнэт цаас болж буйг тунхагласан бөгөөд “Монгол маркийн музей”-д хадгалуулах анхны дугтуйнд нэр бүхий удирдлагууд гарын үсэг зурж, тамгаллаа. Сонирхуулахад, уг маркийн хэмжээ нь 35х50 мм, блокийн хэмжээ нь 150х105 мм, анхны өдрийн дугтуйны тоо 1500 ширхэг байлаа.
Бэлтгэсэн: Н.Лхагва

Сэтгэгдэл ( 0)