“Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж” сэдэвт сургалт болж байна

 





Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, аймгийн ИТХ, ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой.



Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн төрийн байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагчид оролцож, төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлэх аргачлалд суралцаж байна. Ховд аймаг “Соёлтой төрийн үйлчилгээ-Авлига хүнд сурталгүй аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа нь энэ удаагийн сургалтын үйл ажиллагаатай нягт холбоотой. Иймдээ ч дээрх сургалтын үр дүнд төрийн бүх байгууллага, албан хаагчид ажлаа илүү сайжруулж, шинэ шатанд гаргах боломжтой бүрдэх юм.
Бэлтгэсэн: Н. Лхагва
 




Сэтгэгдэл ( 0)