Чандмань сумын нутгийн удирдлагын орны нээлт боллоо
Ховд аймгийн Чандмань суманд 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон ажлын нэг бол Нутгийн ордны шинэ барилгын бүтээн байгуулалтын ажил байлаа. Чандмань сумын нутгийн ордны хуучин барилга нь 52 жил ашиглагдсан учир мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр акт тавигдаж шинэ барилгын хөрөнгө оруулалтыг зайлшгүй тусгах, барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн үзсэнээр 2020-2021 оны улсын төсөвт 1,2 тэрбум төгрөгийг тусган ажлыг эхлүүлснээр 2021 онд тус сум шинэ нутгийн удирдлагын ордны барилгаа ашиглалтад хүлээн авчээ. Тэгвэл энэ сарын 02-ний өдөр Чандмань сумын нутгийн удирдлагын ордны нээлтийн тууз хайчлах ёслолын ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга С. Бямбацогт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Бүтээмж тауэр ХХК-ийн захирал Ц. Дашмягмар болон тус сумын удирдлага, нутгийн иргэд оролцож нээлтийн тууз хайчиллаа.
Энэхүү барилга нь 2 давхар 702 м2 бүхий төмөр каракас барилга юм. Дотроо 20 гаруй өрөө, 2 том заалтай. Коронавируст цар тахлын улмаас хил гааль хаасантай холбоотойгоор барилгын материал ховордсон, түүхий эд материалын үнэ нэмэгдсэн зэрэг хүндрэл бэрхшээл байсан хэдий ч гэрээнийхээ үүргийг биелүүлэн хугацаанд нь гүйцэтгэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өглөө. Бүтээмж тауэр ХХК- нь ижил төстэй 10 гаруй барилга байгууламжийг барж ашиглалтад оруулсан туршлагатай. Барилгын чанар муудсан гэх нийтлэг тодотгол үүсээд байгаа энэ үед Бүтээмж тауэр ХХК-ий хамт олон ашиг үзэхээсээ илүүгээр чанар гүйцэтгэлдээ онцгойлон анхаарч олон жилийн насжилттай, орчин үеийн барилга байгууламжийг гэрээлсэн хугацаандаа хүлээлгэн өгөхийг чухалчилдаг учир Ховд аймгийн 2021 оны барилгын салбарын шилдэг бүтээн байгуулалтаар Чандмань сумын нутгийн ордны барилга буюу ЗДТГ-ын барилга шалгарсан байна.
Ийнхүү төрийн үйлчилгээг ая тухтай орчин бүрдсэн газраас үзүүлж, иргэд олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж байна. Энэ онд Ховд аймагт 200 гаруй тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон ажлууд хийгдэхээр тусгагдсан байна. Чандмань суманд л гэхэд 40 гаруй тэрбум төгрөгөөр 65 км хатуу хучилттай авто зам тавигдана. Ингэснээр олон жил яригдаж шийдэгдээгүй байсан замын асуудал бүрэн шийдэгдэж Ховд аймаг Чандмань сум хатуу хучилттай замаар холбогдон иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих боломж бүрдэх юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)