“Тика”-гийн дэд ерөнхийлөгч Үмит Нажиг аймгийн засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзлаа.
"Тика"-гийн дэд ерөнхийлөгч Үмит Нажигаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ны өдөр тус албаны хүмүүсийг аймаг орон нутгийн удирдлага, байгууллагын дарга захирлууд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Турк Монголын найрамдалт харилцааны хүрээнд ТИКА-гийн зүгээс Монгол улсад 770 төслийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан байдаг бол Ховд аймгийн тухайд ТИКА-тай 2005 оноос эхлэн хамтран ажиллаж, олон арван төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтыг орон нутагтаа хэрэгжүүлэн татаж ажилласаар иржээ.
Тухайлбал: Ховд аймгийн Буянт сумын эмнэлэгт Эхо аппарат нийлүүлэх, гэр сургууль барих болон гүний худаг гаргах төсөл, Дарви сумын сургуулийн дээврийг засварлах төсөл, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт бүрэн тоноглогдсон түргэний машин хандивлах төсөл, Ховд аймгийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл зэрэг 300,000 орчим долларын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн хугацаанд аймагт орон нутагт хийсэн байна.
Тус байгууллагын зүгээс энэ удаа Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хүнсний үйлдвэрлэлийн дадлагын газрын иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хандивласан бөгөөд энэ онд багтаан мөн шинэ төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулахаа мэдэгдсэн юм.

Харин Ховд аймгийн засаг дарга Б. Дүгэржав Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг "Тика"-гийн дэд ерөнхийлөгч Үмит Нажи-д хандан Хүнсний аюулгүй байдал чухлаар яригдаж байгаа энэ үед ЕБС-уудын дотуур байрны хүүхдүүдийн гал тогоог тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг хөндсөнөөс гадна Баруун бүс нутагт багш бэлтгэдэг ХИС-ийн оюутнуудын дотуур байрны ор, зөөлөн эдлэлд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжтой эсэх талаар уламжлаад МУЗГ-аас өнгөрсөн өвөл соёл урлагийн газрыг шинэ тутам байгуулсан учир орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа тус байгууллагын бааз суурийг сайжруулах, яаралтай хамгаалах өвийг бүртгэн баримтжуулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудалд туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Аймгийн Засаг даргын хүсэлтийн хариуд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг "Тика"-гийн дэд ерөнхийлөгч Үмит Нажи дээр уламжилсан 3 хүсэлтийг судлан хариу мэдэгдэхээ илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)