Нэвтийн амралт, рашаан сувилалын газар шатжээ
Ховд аймгийн Дуут сумын “Нэвтийн” рашаан, амралт сувилалын газар 51 жилийн түүхтэй. Жилд дунджаар 1000-1200 орчим хүнийг 10 ээлжээр хүлээн авч амраадаг рашаан, сувилал нь сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулж материаллаг баазаа бэхжүүлээд байсан юм.
\
\
Харамсалтай нь тус амралт сувилалын газарт 2022.06.09-ны шөнийн 11 цагийн үед гал гарсны улмаас 110 хүний багтаамжтай амрагчдын байр, гал тогоо буюу амрагчдын хоолны заал, склад дэлгүүрийн барилга гэсэн 3 объект бүрэн шатжээ.
Тухайн амралтын газарт /Нэвтийн амралт рашаан сувилалын/ менежер болох .....нь бага насны 3 хүүхдийн хамт байрлаж байсан бөгөөд шөнө дунд хүүхэд нь уйлах дуунаар сэрж гал гарч байгааг мэдсэнээр хүүхдүүдээ хөнжилд ороон цонхоор гаргаад өөрөө араас гарчээ. Гал түймрийнх улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй гэлээ.
Нэвтийн амралт рашаан сувилал нь 2022 оны 06 сарын 11-нээс эхлэн амрагчдаа хүлээн авахаар төлөвлөж байсан бөгөөд эхний захиалга нь Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 120 хүний захиалга байсан байна.
Галын шалтгааныг Дуут сум 06 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд тоггүй байж байгаад 06 сарын 09-10-нд шилжих шөнө гэнэт тог ирснээр Нэвтийн амралт рашаан сувилалын барилгын цахилгааны монтаж хүчдэлээ дийлэлгүй масс гарсан байх магадлалтай гэж эх сурвалжийн зүгээс таамаглаж байгаа юм. Гал гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)