Цахилгааны төлбөрөө илүү хялбар аргаар төлөх боломж бүрдлээ

  Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК нь хэрэглэгч нарт зориулж өөрөө өөртөө үйлчлэх ухаалаг “E-КИОСК“ төхөөрөмжийг Их буян зах дээр байршуулаад байна.
“E-КИОСК“ төхөөрөмжийн тусламжтайгаар:
- Төлбөрийн мэдээлэл авах / нэхэмжлэх болон лавлагаа/
- Төлбөр төлөх / Бүх төрлийн банкны карт болон интернэт банк, QR код ашиглан төлбөр төлөх боломжтой/
- QR код / QR код ашиглан системд нэвтрэх, лавлагаа авах, төлбөр төлнө/
- НӨАТУС /НӨАТ-ын баримт авна/ боломжтой болж байна.

Цахилгаан түгээх сүлжээ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах хэрэглэгчийн вэб, гар утасны аппликейшн мөн татаж төлбөр төлөх, өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, дуудлага мэдээлэл өгөх боломжийг ч мөн олгоод байна.
Ингэхдээ ухаалаг утас ашиглан BILLCENTER.MN гар утасны аппликейшн татаж утсандаа суулгаад өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж болох юм.

Смарт утас, аппликейшн, “E-КИОСК“ төхөөрөмж ашиглах боломжгүй бол Ховд цахилгаан түгээх сүлжээ компанийн 140010 гэсэн тусгай дугаарт залгаж цахилгааны төлбөрийн мэдээлэл ирдэг өөрийн 7 оронтой кодоо явуулж төлбөрийн мэдээлэл, төлбөр төлөх дансны дугаар авч болно.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)