Ховд эко цементийн үйлдвэрийн “Чулуунцар үйлдвэрлэх хэсэг” ашиглалтад орлоо
Баруун бүс нутгийн барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хийгдэж байгаа эко цементийн үйлдвэрийн чулуунцарын зуух галлах ёслол/ 2022.10.11/ боллоо. Зуухыг галласанаар чулуунцар үйлдвэрлэх хэсэг бүрэн ашиглалтад орж цементийн орцын 80 хувийг бүрдүүлэгч чулуунцарыг гарган авах боломж бүрдэж байна.
Монгол улсад барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 342 үйлдвэр ажиллаж байгаагаас цементийн 5 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Харамсалтай нь эдгээр үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас цементийн үнэ өсөх, тасрах зэрэг бэрхшээлүүд гарсаар байна.
Тиймээс баруун бүс нутгийн барилгын материал үйлдвэрлэлийг бодитоор дэмжин хямд үнэтэй цементээр бүс нутгийг хангах зорилгоор томоохон төсөл хэрэгжүүлсэн нь Ховд эко цементийн үйлдвэр юм.
Ховд эко цементийн үйлдвэр нь аймгийн төвөөс 18 км зайд байрладаг. Цементийн гол түүхий эд шохойн чулууны орд “Шохойт” уул үйлдвэрээс 1,8 км зайд оршдог байна. Цементийн орцны 80 хувийг шохойн чулуу бүрдүүлдэг бол үлдсэн 20 хувийг нь гөлтөргөнө, төмрийн хүдэр, нүүрс, занараас бүрдүүлдэг байна.
Цементийн үйлдвэр байгуулахаар сонгосон газрын бас нэг давуу тал нь түүхий эдээ татахад хамгийн тохиромжтой байршил юм. Энэхүү цементийн үйлдвэр ашиглалтад орсноор 350 гаруй хүний ажлын байр шинээр бий болно.
Ажиллах боловсон хүчний тухайд баруун 5 аймгийн залуусыг сургаж ажиллуулахаар төлөвлөн, Ховд их сургууль, Ховд хөгжил политехник коллежтой хамтын гэрээ байгуулан ажиллаж байна.
Гуч гаруй барилга бүтээн байгуулалттай, аж үйлдвэрийн томоохон цогцолборыг ирэх сараас ашиглалтад бүрэн оруулж, цемент үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэдгээ салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр баруун бүсийн цементийн үнэ 2 дахин буурах, улсын төсөвт төвлөрөх татвар нэмэгдэх, барилга орон сууцны үнэ буурах боломж бүрднэ гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)