“Ховд-Ажлын байр” хөдөлмөрийн яармаг арга хэмжээ болно
Халамжаас-Хөдөлмөрт бодлогын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ажил олгогчдод зохистой хөдөлмөр эрхлэлтийн хандлагыг төлөвшүүлж, ажлын байранд зуучлах зорилгоор /2022.10.14-ны өдөр/ ирэх баасан гарагт “Ховд-Ажлын байр” хөдөлмөрийн яармаг арга хэмжээ болох гэж байна.
Тухайн яармаг арга хэмжээнд 100 гаруй ажил олгогчдын төлөөлөл болон ажилгүй иргэд, ажил идэвхтэй хайж байгаа иргэд, оролцоо төслийн оролцогчид, их дээд сургуулийн оюутан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид гээд 300 гаруй хүн оролцоно хэмээн төлөвлөөд байгаа бол өнөөдрийн байдлаар 58 ажил олгогчоос 280-аад шинэ ажлын байрны захиалга ирээд байна.
“Ховд-Ажлын байр” хөдөлмөрийн яармаг арга хэмжээ МУИС-ын Ховд салбар сургуулийн спорт заал, лекцийн танхим, урлагийн зааланд зохион байгуулагдах юм. Энэ үеэр ажил олгогчдод зориулсан сургалт, Ажил хайгчдад зориулсан сургалт, Боловсролын салбарын сургалт, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ, Сул чөлөөтэй ажлын байрны зуучлал, ажлын байрны танилцуулга хийгдэж ажил хайгч ажил олгогчдыг зуучлах юм.
Бэлтгэсэн:Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)