“Ховд-ажлын байр” хөдөлмөрийн яармаг арга хэмжээнд 1186 хүн оролцлоо


  “Ховд-Ажлын байр” хөдөлмөрийн яармаг арга хэмжээнд нийт 39 аж ахуй нэгж байгууллагын ажил олгогч 520 гаруй иргэдтэй ажлын байрны ярилцлага хийснээс /2022.10.14/ өнөөдрийн байдлаар 124 иргэн байнгын ажлын байранд зуучлагдсан байна.



  Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнд Халамжаас хөдөлмөрт стратеги танилцуулга, ажил мэргэжлийн стандартын танилцуулга, нийгмийн түншлэлийн чиглэлээр ажил олгогчдод зориулсан сургалт,ажил хайгчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан байна.





 ХИС-ийн оюутнуудад Мэргэжил сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа. Бүтэн өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдсан “Ховд-Ажлын байр” хөдөлмөрийн яармаг арга хэмжээнд 73 ажил олгогч, 480 ажилгүй иргэн, МСҮТ-ийн 95 суралцагч, ХИС-ийн 68 оюутан, ЕБС-ийн багш нарыг төлөөлсөн 40 багш, ЕБС-ийн ахлах ангийн 430 орчим сурагчид оролцсон байна.




  Дээрх арга хэмжээг зохион байгуулснаар ажил олгогчид, ажилгүй иргэн болон ажил хайгч залуучуудын хандлага өөрчлөгдөж ажлын байран дахь хөдөлмөрийн бүтээмж сайжирч, зохистой хөдөлмөрийн харилцаа бий болох боломж бүрдсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан.
Хөдөлмөрийн яармагийн үеэр иргэд олон нийтийг хөдөлмөрийн харилцааны гарын авлагаар хангаж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлснээс гадна хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээг иргэдэд хийж ажилласан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)