МоЭнКо ХХК 2023 онд Ховд аймгийн ОНХС-д 7.7 тэрбум төгрөг хандивлав.

  МоЭнКо ХХК 2023 онд Ховд аймгийн ОНХС-д 7.7 тэрбум төгрөг хандивлав 2023.10.26 МоЭнКо ХХК Ховд аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд, экспортолсон нүүрсний тонн тутмаас Ховд Хөшөөт хөгжил санд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж орон нутгийн хөгжлийг дэмжиж байгаа билээ. 2022 онд экспорт нэмэгдсэнээр санд төвлөрүүлэх хандивын хэмжээ үлэмж өсөж 6.2 тэрбум төгрөг буюу өмнөх оноос гурав дахин их мөнгийг Ховд Хөшөөт хөгжил санд төвлөрүүлсэн байна.
- 2018-1.6 тэрбум төгрөг
- 2019-2.1 тэрбум төгрөг
- 2020-1.5 тэрбум төгрөг
- 2021-2 тэрбум төгрөг
- 2022-6.2 тэрбум төгрөг
- 2023-7.7 тэрбум төгрөг
- 2023 оноос эхлэн хандивын хөрөнгийг Төсвийн тухай хуулийн дагуу ОРОН НУТГИЙНХӨГЖЛИЙН САНд төвлөрүүлж байна.
2023 онд 7.7 тэрбум төгрөг хандивлажээ. Ховд Хөшөөт Хөгжил Сан болон орон нутгийн хөгжлийн санд оруулсан хандивын хөрөнгө нь аймгийн төсвийн багцад зарцуулагдаж ирсэн бөгөөд 2012 оноос хойшхи хугацаанд эдгээр санд 23.2 тэрбум төгрөг хандивлаж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжлийн 400 гаруй төсөл хөтөлбөрийг дэмжин ажилласан юм.
Эх сурвалж: МоЭнКо ХХК цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)