Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв Пуйдарын Янсаны нэрэмжит боллоо

  Аймгийн ИТХ-ын 13 дугаар хуралдаанаар Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийг Анагаах ухааны доктор, профессор Пуйдарын Янсаны нэрэмжит болгон баталсан билээ. Нэрэмжит болгох ёслолд аймгийн ИТХ-ын Г.Пүрэвганди оролцож, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг тус сумын ЭМТ-ийн удирдлагуудад гардуулан өгч, баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн тус ёслолд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав тэргүүтэй гавьяат эмч нар, сум орон нутгийн удирдлагууд, П.Янсаны гэр бүл, үр хүүхдүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Пуйдарын Янсан нь Монгол улсын Эрүүлийг хамгаалах салбарт 50 орчим жил ажиллаж, нэг сэдэвт зохиол-3, Хэвлүүлсэн ном-30, Эрдэм шинжилгээний тайлан зөвлөмж- 30, Эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл-35, Нийтэд зориулж хэвлүүлсэн өгүүлэл- 200 гаруй бүтээл туурвисан байна.
П.Янсаны нэрэмжит болгох ёслолын нээлтэд Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав түүний талаар дурсан ярихдаа: Өнөө цагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг анхлан санаачилсан хүн бөгөөд, Монгол улсын орчин цагийн эрүүл мэндийн салбарын шан татах их үйлсэд гар бие, сэтгэл оюунаа зориулж явсан сэхээтэн хэмээн онцлон дурьдаж байлаа.

Анагаах ухааны доктор, профессор Пуйдарын Янсаны хань, үр хүүдүүд, ач, зээ нар нь эрүүл мэндийн салбарт үе дамжин ажиллаж байгааг түүний ууган хүү Хавдрын мэс заслын клиникийн удирдагч, зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Профессор, МУ-ын Хүний Гавьяат эмч Янсаны Эрдэнэ-Очир нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ дурьдаад, цаашид Цэцэг сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран олон талт ажлуудыг зохион байгуулж, эрүүл мэндийн салбарт өөрсдийн нөөц боломжоороо биет болон биет бус хөрөнгө оруулалтуудыг хийх болно хэмээн амлалт өглөө.
Эх сурювалж: Ховд аймгийн ИТХ цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)