”МоЭнКо” ХХК 6 суманд 300 тонн нүүрс, 1500 боодол өвс хандивлаж, аймгийн онцгой комисст 3 тонн шатахууны дэмжлэг үзүүллээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Ховд аймгийн зургаан суманд хаваржилт хүндрээд байна. Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК-ийн зүгээс эдгээр сумдад тусламж хүргэх цувааг өнөөдөр гаргалаа. Ховд аймгийн онцгой комисст 3 тонн шатахуун, зургаан суманд 300 тонн нүүрс, 1500 боодол өвс хандивлаж буй юм.
Өнгөрсөн хугацаанд нүүрс тээврийн тусгай зориулалтын 311 км замын арчилгааг туслан гүйцэтгэгч Алтайн зам ХК цаг алдалгүй хийж гүйцэтгэснээс гадна энэ замаас Алтай сум руу салсан 17 км замын цасыг манай автын албаныхан цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг хэвийн болгосон юм. Өнөөдөр (2024.02.22) Алтай, Үенч, Булган сумыг зорьсон бол дараагийн ээлжинд Мөнххайрхан, Дуут, Мөст суманд очих юм.
Сэтгэгдэл ( 0)