“Халуун ус, саун цогцолбор” иргэдэд үйлчилж эхэллээ.
Анх тэрбум зургаан зуун сая төгрөгөөр гэрээлсэн халуун ус сауны цогцолбор барилга 2 жил 9 сар орчмын дараа ашиглалтад орох гэж байна. Ингэхдээ гэрээний мөнгөн дүн нэмэгдэж 2,7 тэрбумаар тухайн барилга босож байна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Ковид цар тахал, хил гааль хаагдсан, санхүүжилт, барилгын зураг төсөл өөрчлөгдсөн гээд олон шалтгааны улмаас гүйцэтгэл удааширч ашиглалтад хүлээж авах хугацаа хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл (2024.02.20)-нд тухайн барилгын гүйцэтгэлийн явцтай танилцсан ажлын хэсгийнхэн (2024.02.25) гэхэд ашиглалтад бүрэн оруулах үүрэг даалгавар өгснөөр өчигдрөөс (2024.02.26) эхлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа хэсэгчлэн явуулж эхлээд байна.
Ашиглагч байгууллагын зүгээс өгсөн мэдээллээр өвлийн цагийн хуваарийн дагуу өглөө 10:00 цагаас орой 9:00 цаг хүртэл, гэр бүлийн 2 саун, 10 дүүшийг ажиллуулж байгаа гэв.
Үнэ тарифын тухайд 1 хүний дүүш 4000 төгрөг, 2 хүн 6000 болсон бол сауны үнэ нэмэгдээгүй гэр бүлийн саунд 2 цаг ороход 2 хүн 20,000 төгрөг, 3-4 хүн 30,0000 төгрөгийн тариф тогтоон үйлчилж байгааг мэдэгдлээ. Харин “Халуун ус, саун цогцолбор”-ын нээлтийг хэзээ хийхээ тогтоогүй байгаа юм байна.
Админ:Эссэ

Сэтгэгдэл ( 0)