ХАМГИЙН АЛДАРТАЙ ЖАНЖИН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВ


Б. Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг/ зарим судлаачид Бүрэнтогтох сумын нутагт ч гэдэг/ Халзанбүрэгдтэй гэдэг газар  Хотгойдын ноён бэйл Бандийн ууган хүү болон  төржээ. Банди бэйл 1737 онд нас барахад Чингүнжав төрийн бэйл зэргийг залгамжилж Хотгойдын хошууг захирах болсон байна. Манж Чин улсад 1636 онд Өвөрмонгол, 1691 онд Халх монгол, 1755 онд Баруун монгол эзлэгдсэн боловч Монголын ард түмэн Манжийн ноёрхолыг эсэргүүцэн үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөө баатарлаг тэмцэл хийсээр байлаа.Тэдгээр тэмцлийндотор тавьсан зорилго чиглэл, нийгмийн анги давхраа, газар нутгийг хамарсан хэмжээ далайц, түүхэн сургамж, ач холбогдлын хувьд Хотгойдын Чингүнжавын удирддсан Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл онцгойлон хүндэтгэвэл зохих байр суурь эзэлдэг. Түүнийг Манж нар өөртөө татахын тулд Засагт хан аймгийн Шадар жанжинаар томилсон байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хуурталгүй Манжийн эсрэг тэмцсээр байлаа. Иймд Манжууд Чингүнжавыг бусад Монгол аймаг хошуудаас аль болохоор таслаж ганцаардуулан цэргийн давуу хүчээр дарах бодлого барьж байв.
Ховд аймгийн Хамгийн Хамгийн Хамгийн номоос




Сэтгэгдэл ( 1)
Хулан

2020 оны 09 сарын 02-нд

Тайлбар нь маш оновчтой болохоор ойлгоход амар бна