НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр аймгийн ЭМГ-т цахим мэдээллийн төвийг шинээр байгууллаа
НҮБ-ын Хүн амын сангийн 8 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн ЭМГ-т цахим мэдээллийн төвийг шинээр байгууллаа. Энэхүү цахим мэдээллийн төв ашиглалтанд орсоноор 16 сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон сургалт мэдээлэл хийх боломжтой болж байгаа юм. Мэдээллийн төвийн нээлтэнд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Даваадорж, БОЭТ-ийн захирал Баяртогтох, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Дорж болон ЭМГ, БОЭТ, ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Цаашид цахим мэдээллийн төвөөр дамжуулан ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй холбогдохоор төлөвлөж байгаа ажээ. Му-ын хэмжээнд 21 аймгийн ЭМГ-уудаас цахим мэдээллийн төвтэй 2 аймаг байдаг бөгөөд үүний нэг нь манай аймгийн ЭМГ болж байна. Цахим мэдээллийн төвийг бий болгох ажлын хүрээнд шаардлагатай 15 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, сумдын эрүүл мэндийн төвүүдийг холбох ажлыг хийжээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)