“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЖЕНДЭРИЙН МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банкны дээд боловсролын шинэчлэлийн төсөл, ХИС хамтран Жендэрийн мэдлэгийг сайжруулах нь сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Баруун бүсийн их дээд их дээд сургуулиудын удирдлагууд, ажилтан, багш нарын төлөөлөл 50 гаруй хүн хамрагдаж байна.
Боловсрол бол хүний эрхийн үндсэн бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангах суурь төдийгүй Боловсрол эзэмших боломж эрэгтэй эмэгтэй, хотын хөдөөгийн, баян ядуу зэргээс үл хамааран нээлттэй хүртээмжтэй байснаар хүн бүрийн сурч боловсрох эрх хангагдана. Иймээс дээд боловсролд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хамгийн чухал асуудал болоод байгаа юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-аас хэрэгжүүлж байгаа "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд явуулж буй энэхүү сургалтаар жендэрийн асуудлыг тухайн байгууллага бодлогын төвшинд ярьж, хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөртөө тусгах, сонгон судлах хичээл болгох, байгууллагын журам дүрэмд энэ чиглэлээрх өөрчлөлтийг хийх хэрэгтэйг онцолж байлаа. Учир нь эмэгтэй хүн дарга хийж чадахгүй, эрэгтэй хүүхдээ их сургуульд сургаж байхаар охиноо сургая гэдэг үзэл одоо цагт жендэрийн тэгш бус байдлыг бий болгож байгаа учраас энэ үзлээс салах цаг нэгэнт болжээ. Нийгмийн амьдралд оролцож байгаа хүн бүр хүйсийн хувьд тэгш эрхтэй учраас энэ асуудлыг яриад өнгөрөх биш бодлого болгон хэрэгжүүлж эхлээд байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)